"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эдийн засагчдад танилцуулах"

Монгол банктай хамтран "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эдийн засагчдад танилцуулах" уулзалтыг зохион байгууллаа.
Нэлээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн Bayardavaa Bayarsaikhan -даа баярлалаа! Танилцуулгын хэрэг болох зарим нэг тоо статистик, график, дүгнэлт бүхий слайдын зураг орууллаа.
Ногоон эдийн засаг, цахим үндэстэн буюу дижитал (зах дээр байгаа бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн хүсч буй хэрэгслийг дэмжих, мөнгөний эргэлтийг хэрхэн дэмжих, түргэсгэх гэдэгт л илүү анхаарах) зэрэг шинэ тутам бодлогын асуудал оруулснаа Ерөнхийлөгч Лхагвасүрэн хэлэв.
Түүнчлэн гаднаас орж ирж буй инфляцын нөлөө өндөр, 6%-ийн инфляцын зорилго засагтай хэт хөтлөлцвөл биелэхгүй байх, 10 их наядын хөтөлбөр үнэ тогтворжуулах хөтөлбөртэй төстэй болж хувирах вий, хөтөлбөрийн эх үүсвэр, төсвийн хөрөнгө оруулалтын төслийн эрэмбэ, шалгуур үзүүлэлт үнэхээр эргэлзээтэй, МБ-ны болон СЯ-ны эдийн засгийн тооцооллын зарим нөхцөл зөрүүтэй, иргэд - хэрэглэгчийн итгэлийг хэрхэн татах зэрэг маш олон асуудал хөндөгдлөө.
Нэлээд олон асуулт тавигдаж уулзалт хараахан дуусаагүй л байна.
Койны тухайд:
- ФАТФ-ын 40 зөвлөмжтэй холбоотой зохицуулалт, тодорхойгүй байдлыг бууруулах. СЗХ бүртгэнэ, шалгуур тавина. Стандартын дагуух шаардлагууд тавигдана. Иргэдийг чадавхижуулах ажил төлөвлөж байгаа.
- Үүнтэй холбоотой олон улсад залилан, луйвар ихсэх магадлалтай. Төв банкны зүгээс койныг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй байгаа...
Миний зүгээс бас нэг асуулт асуусан нь "Хөгжлийн банкны зээл 50% чанаргүй, үүн дээр яг ямар арга хэмжээ авах гэж байна?"
Нэмэхэд e-commerce, эдийн засгийг солонгоруулах гэж ярихын тулд бүс нутгийн хөгжил, МБ бид даасан, засгаас тусдаа байх шаардлага, эрчим хүчний үнэ чөлөөлөх, төрийн алив оролцоог бага байлгах, дискаунт хүүгийн тооцоолол (мөнгөний үнэ цэнэ) гэх мэт чухал санал, асуудлыг оролцогчид мөн хэлж, хуваалцаж, асууж, санууллаа.