Эдийн засгийн тойм #69: Банкны салбарын 3 дугаар улирал болон 10 дугаар сарын байдлаарх гол үзүүлэлтүүдийг ярилаа

Эдийн засгийн тойм #69: Энэ удаагийн тоймоор банкны салбарын 3 дугаар улирал болон 10 дугаар сарын байдлаарх гол үзүүлэлтүүдийг ярилаа. Банкуудын зээлийн эрсдэлийн сан сүүлийн 2 улиралд огцом нэмэгдэж байгаатай холбоотой ашигт ажиллагааны хэлбэлзэл их, 2018 оны 1 дүгээр улиралд 58.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2 дугаар улиралд 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай, 3 дугаар улиралд 9.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2018 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд зөвхөн нэг сарын дотор 243 тэрбум төгрөгийн алдагдал бүртгэсэн байдалтай байна. 12 дугаар сарын 31 гэхэд банкууд AQR-ийн үнэлгээний дагуу тавигдсан шаардлагыг биелүүлэх ёстой. МБХ-ны захирал Ж. Үнэнбат уригдаж энэ талаарх мэдээлэл өглөө.