Эдийн засгийн тойм #86: Агаарын бохирдлын улмаас өрх айл, иргэнд учирч буй санхүүгийн зардал

Энэ удаагийн тоймоор агаарын бохирдлын улмаас өрх айл, иргэнд учирч буй эдийн засаг, санхүүгийн зардал өртгийн талаар мэдээлэл өглөө. НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнгөрсөн жил гаргасан судалгаа, тооцооллоос үзэхэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол хүүхдийн өвчлөлийг анагаах зардал жил бүр 5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй ба өвлийн улиралд өвдсөн хүүхдийнхээ хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон эмэгтэйчүүдийн алдагдсан ажлын бүтээмж, эдийн засгийн нөлөөллийг тооцвол энэ тоо 8 тэрбум төгрөг давахаар байгаа гэсэн дүнг гаргасан байна. Түүнчлэн МУИС-ын профессор А. Солонгын хийсэн “Эрүүл мэндийн зардлын улмаас санхүүгийн сүйрэлд өртсөн өрхүүд, тэдгээрийн ялгаатай байдал” судалгаанд 100 өрх тутмын 1 нь суурь хэрэглээнээс бусад зардлынхаа 40 ба түүнээс дээш хувийг эрүүл мэндэд зарцуулж байгааг дурдаад эрүүл мэндийн зардлын улмаас өрхийн санхүүгийн сүйрэлд өртөж байна хэмээн дүгнэжээ. Тоймд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс болон “Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд” чуулганд судалгааныхаа үр дүнг танилцуулсан Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын гишүүн Я. Мөнхчимэг уигдан оролцлоо. #MongolTV