2026 оны төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хөндөв.

📌Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл: 2025 оны эхний 8 сарын байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 31% байна. Үүн дотроо шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 19% байна. Энэ хурдаараа энэ онд хийх хөрөнгө оруулалтын ажлуудаа хийж амжих уу? Гүйцэтгэлийг яаж хурдасгах вэ? 📌 ХАА-н салбарыг дэмжих хөнгөлттэй зээл: ХАА-н салбарт олгож буй хөнгөлттэй зээлийн үр дүнгийн талаар мэдээлэл хомс байна, үр дүнг сайжруулах чиглэлд цаашид юун дээр анхаарах вэ? 📌Олон нийтийн санал асуулгаар 17% нийгмийн халамжийн бодлого дээр анхаар! Олон нийт халамжийг бууруулж бусад салбар руу зарцуулах санал гаргасан байсан. 2025 онд 4.5 их наяд байсан нийгмийн халамжийн төсөв, 2026 онд 4.6 их наядаар орж ирлээ, энэ дээр ямар бодлого барьж байна вэ? 📌Гадаад зээл, тусламжийн төслүүдийн ашиглалт: Одоо 15.9 их наяд төгрөг ашиглагдаагүй хүлээгдэж байна, ашиглалтыг хэрхэн сайжруулах вэ?