Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл болон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна.

Төсвийн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.