Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод биш дээд хэмжээг батлаад байгаа нь төсвийн хүрээний мэдэгдлийг олон дахин өөрчлөхөд хүргэж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.09.17) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.