МОНГОЛЧУУД АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА Ч ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өчигдрийн хуралдаанаар “Ядуурал болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийн зорилгуудын хэрэгжилт”-ийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо.
2022 оны байдлаар манай улсын ядуурлын түвшин 27.1 хувь, ажилгүйдлийн түвшин 5.4%, голч цалин 2.2 сая ₮, ажиллах хүчний оролцоо 62.2% байна.
Ядуурлыг бууруулахад макро эдийн засаг болон улс төр, нийгмийн тогтвортой, таатай орчин чухлаас гадна шийдэмгий, оновчтой бодлого чухал.