Нүүдэл шийдэл - 2022 оны эдийн засгийн төлөв

Блог 1/4/2022 Админ 263 үзсэн Tweet Share
Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар "2022 оны эдийн засгийн төлөв" сэдвээр ярилцах болно.
Сайн байцгаана уу? Миний хуудсыг хардаг, дагадаг бүх хүмүүстээ, сайн санаат иргэддээ энэ шинэ ондоо маш сайхан, сэтгэл хангалуун, аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг дэвшүүлье!
Mongol TV -ийн урилгаар #НүүдэлШийдэл нэвтрүүлэгт эдийн засагч Д. Ган-Очир, Ж. Ганбаяр, Г. Мөнх-Эрдэнийн хамт оролцож 2022 оны эдийн засгийн төлөв байдлын талаар нэг цагийн хугацаанд гол асуудлаа хөндөж ярилцахыг хичээцгээлээ.
Энэ линкээр орж бүтэн нэвтрүүлгийг үзээрэй.
Ажилгүйдэл, ядуурал хэзээ буурах вэ? Эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчныг сайжруулж, бодлого төлөвлөлт, тооцоолол сайн байж, бизнесүүдийн үйл ажиллагаа ашигтай болж, гадны дотны хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг өссөн үед л шүү дээ... Их олон хүчин зүйлт том сэдэв. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад тооцоолол ярьж амжаагүй ч нэлээд мэдээлэл бүхий нэг удаадаа үзэхэд өгөөжөө өгөх яриа гэж ойлгож байна.