"HERSTORY" буюу "ЭМЭГТЭЙН ТҮҮХ" үйл ажиллагаа

Блог 12/4/2021 Админ 616 үзсэн Tweet Share
HERSTORY" буюу "ЭМЭГТЭЙН ТҮҮХ" үйл ажиллагаанд сонирхолтой, дотно, халуухан, сургамжтай, урам зориг өгөх түүхээсээ хуваалцах дөрвөн зочны нэг болон уригджээ.
Би аль түүхээсээ хуваалцахаа хараахан шийдээгүй, бодож яваа. Гэхдээ эмэгтэй хүнд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон, уулзсан учирсан хүмүүстэйгээ харилцахдаа тэднийгээ зөв рүү чиглүүлэх, нөлөөлөх, өөрчлөх ямар их хүч чадал, боломж байдгийг бид хамтдаа илүү их мэдрэх ёстой юм болов уу гэж мөхөс би бодож сууна.
Бусдыг баяр жаргалд хөтлөх үү, эсвэл уйтгар гунигт автуулах уу, үнэнийг байнгын зарчмаа болгох уу, харин өөрийн хүссэнийг л тулгаад явах уу? Бид бусдад гүн гүнзгий, хүчтэй бөгөөд томоор нөлөөлөхгүй юмаа гэхэд өөрөө хэрхэн #ЗөвХүн байх вэ гэдгийг мэдэж, мэдэрч, хичээж чадах юм бол бидэнд маш том ӨӨРЧЛӨЛТ хийх хүч бий.
Нийгмийг бүрдүүлэгч эд эс болох #ХҮН бүр сайн сайхныг хүсэгч, түүний төлөө байж чаддагсан бол манай нийгэм, бид бүр олуулаа ямар аз жаргалтай байх бол... Бүгдээрээ хамтдаа сонсъё, ярилцъя, ойлголцъё, хүчээ жинхэнэ утгаар нь эерэгт нэгтгэе 😊
Хүний түүх урт, үзсэн туулсан их. Оновчтойг олж яриарай Соёлоо минь 😉