Хүнээр өрөвдүүлэх нээх сайхан зүйл биш шүү дээ...

Яах юм бэ тэр халамжинд хамрагдахыг хүсч, тийм үү? Аль болох тогтмол орлоготой болохын тулд ажил хай, ажилд ор. Засгийн газраас ажлын байр, бизнесийн таатай орчныг илүүтэй нэх! Гол ажлын байрыг бүрдүүлэгч бол бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, мэдээж тэгээд томоохон компаниуд.Цалин хөлс гологдож байна уу? Тийм ээ, гэхдээ бага цалинтай ажиллах нь огт ажилгүй байснаас дээр. Яагаад? Та хамт олонтой болно, нийгэмшинэ, амьдралын бусад хөгжил, хөдөлгөөн, амтыг мэдэрнэ, бусдаас хамаарах, горьдох, хүлээх байдал багасна. Ажлаа хийнгээ өөрийн ур чадварыг нэмэгдүүлж, мөн өөр ажил хайж болно. Эсвэл бүтээмж өндөртэй ажилтан болж чадвал ажил олгогч тань таныг цалин нэмэх, бонус олгох гэх мэтээр урамшуулж, алдахгүйг хичээнэ... (Мэдээж зарим ажил олгогчид шударга бус, гэхдээ энэ бичвэрт энэ асуудлыг хөндөх зорилго тавьсангүй)Гэтэл ХНХЯ-ны эмэгтэйн яриаг сонсоод эргэлзэх, гайхах сэтгэгдэл төрөв. (Зураг харна уу) Тэр 8,475 иргэн нэгд төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгийг хайрлахгүй байна. Өрөвдүүлэх, халамжлуулах гэв үү, хулгайлах гэв үү? Бүх орлого нэг л савтай. Халамж жинхэнэ эзэндээ очоод, гол төсвөө хөгжлийг авчрах оновчтой бүтээн байгуулалт, дэд бүтэц, багш, эмч, цагдаа нарын цалин хөлс, настайчуудын тэтгэврийг нэмэгдүүлэх гэх мэтэд зарцуулагдах ёстой. Монгол өртэй, алдагдалтай улс. Байгаа төсөв, төгрөг мөнгөө зөв л зарцуулаасай!Өрөвдүүлэх яагаад муухай вэ? Хүн амьд байгаагаа мэдэрч амьдарвал гоё. Өөрөөр хэлвэл, өөрийн тархи, биеийг мэдэрч, чадлаа мэдэх. Өөрийгөө дайчил, хүс, зорь... Тэгж байж таны сэтгэл ханамж дээшилнэ, улмаар урам зориг орно. Амьд хүн сэтгэл ханамжтай, хангалуун байх ёстой биз? Тухайлбал, хүмүүс заримдаа нас ахихаараа өрөвдүүлэх дуртай болчихдог мэт. Хөгширлөө, доройтлоо хэмээн хэт хүлээн зөвшөөрөх бус харин эсрэгээрээ өөрийгөө хурцалж дайчилж амьдрах хэрэгтэй мэт. (Хөгшчүүл бүү хэл залуус ч)Өөрийн амьдрал дээр хэлэхэд бага байхад ээж маань гурван хүүхэд ганцаараа өсгөж байсан болохоор халамж ер нь хэрэгтэй л байсан, гэхдээ л ээжээсээ битгий тийм юманд хамрагдаарай гэж гуйж байлаа...Яах юм бэ, бусдаар өрөвдүүлж! Өөртөө эзэн бай!