Америкт төгсөгчдийн холбооныхон (#MASA), гишүүд санаачилгаараа олон төсөл хэрэгжүүлдгийн нэг нь энэ бөлгөө. Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх чадавхийг бэхжүүлэх төслийг 2015 онд эхлүүлсэн...

АНУ-ын Төрийн "Төгсөгчдийн санаачилгыг дэмжих сан" (AEIF) - гийн туслалцаатайгаар "Бизнес эрхлэлтийг дэмжих замаар охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь" төслийг 2015 онд Сонгино хайрхан, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн бөгөөд өчигдөр багынхан маань энэ төслийнхөө үр дүн болон тулгарсан саад бэрхшээлийн талаар AEIF хөтөлбөрийн үнэлгээ хийхээр ирсэн хүмүүстэй уулзаж ярилцлаа. Энэхүү сангийн төсөл шалгаруулах процесс нэлээн өрсөлдөөнтэй байдаг бөгөөд тухайн жилд олон улсаас нийт 800 төсөл ирүүлснээс 43 төсөл шалгаруулсны хоёр нь Монгол улсаас байсан билээ. Нийгэмдээ тусаа өгье гэсэн багын гишүүд ажлынхаа хажуугаар сайн дураар ажиллацгаасан...