Монголчууд бидний ДУТАГДАЛ:

Блог 7/16/2021 Админ 81 үзсэн Tweet Share

Монголчууд бидний ДУТАГДАЛ:1. Нэг л тийм гаднаа гяланцаг, дотроо паланцаг. Дээр үед нэг гадны хүн "Монгол хүмүүс их сонин юм. Толгой дээрээ ₮50К (сээгий малгай) зарцуулсан хэрнээ хөргөгч нь хоосон байх юм" гэж билээ.2. Машины цонхоороо тамхины ишээ хаяж буй залууд болиоч гэсэн чинь за л гэж байна лээ. Сурахгүй нь ээ. Үргэлж хүн хэлж явахгүй. Хогоо байгалийн сайханд ч хаяна. Тийм муухай сэтгэлгүй, залхуу, цэвэрч байхад огт суралцаагүй.
3. Гудамжинд нус цэрээ нийнэ, нийтийн жорлонд усаа татахгүй, заваан. Бусдыгаа үл бодно.
4. Амарч, аялаж зугаалахыг хэмжээлшгүй их идэж уух, архидан согтуурах гэж ойлгоно.
5. Туушгүй, туйлбаргүй, сенсааци, хов живээр "хооллодог".
6. Хөшөө барина, зам барина гээд хошин шогийн туйл болж байна. Хөшөөгөөр ч яах юм.
7. Төлөвлөлт төлөвлөгөө хийнэ гэж "гурилтана", зохион байгуулалт, шийдвэр гаргалтын чадамж ямар байгааг корона цар тахалтай хэрхэн тэмцэж байгаагаас нь харж болно. Энд маш олон дутагдал илэрч буй... Тоо бодоогүй, тооцоо үндэслэл ховортой шийдвэрүүдийг санаж буй байх.
8. Авлигатай хэдэн ч жил тэмцээд байгаа юм, авлигачид нь улам гаараад толгой дээр нь гарч суугаад байх.
9. Бүгд наанаа, цаанаа орооцолдсон хамааралтай, зөвийн төлөө шийдэл гаргахгүй, хий зоригтой, яг цагаа тулахаар хулчгар, худалч, хоёр байтугай 10 дүртэй, нүүртэй (хов зөөгч, хувирамтгай (яг л хамелон мэт), долигнуур, манж зантай, үнэн, зөвийн шүүлтүүргүй, үнэт зүйлгүй, бусдад муу, сөрөг, хортой нөлөөтэй, атаач, жөтөөч, буруу барьцамтгай etc. )
10. Зөвд үнэн биш, итгэл найдвар даах чадвар сул, өөрт ашигтай бол юу ч хийхээс сийхгүй талдаа.
11. Хүний тустай, энэрэнгүй сэтгэлийг хариуцлагагүй, даврамтгай, талархах бүү хэл өсөрхөх, ялархах байдлаараа эвдэх агуу шинж төрхтэй...
12. Үнэнийг сонсож мэдэхийг хүсдэггүй. Үнэнтэй тулж, шийдэх чадвар сул.
13. Алдааг отогч, бусдын мууд асар дуртай (яг цус сорогч шиг 😉)
14. Өөрийнхөө л гэсэн зүйлд дэндүү хайртай, заримдаа санаа зовж ичмээр. Нийгэм олон хүнээс бүрдэнэ. Бүрдэл эд эс бүхэн сайн сайхан байх тусмаа өөрт нь хэрэгтэйг үл ойлгоно. Бусдын төлөө явах нь уг нь их ач тустай юм шд.
15. За тэр нэр нүүрээ нуусан тролл, сүнсний ард аймшгийн хүн буй биз? Монгол хүн?! Тэгэхээр мөнгөний төлөө, бусдыг доромжлохын төлөө юу эсийг тэд хийж байна...
...
20. Одоо байтлаа олны нүдэн дээр архи ууж согтуурч заваарсан, хормой сөхсөн балиар тоглолт хийж байна. Юун наадам, өв соёл...
Хүнтэй мэндэлж сураагүй. Гадныхан бие биетэйгээ таних, танихгүй ч инээмсэглээд мэнд устай сайхан зөрдөг бол манайхан гэмт хүн гэлбэлзэх мэт л хүний нүүр рүү ч эгц харж чадахгүй. Үнэндээ л соёл, боловсрол, хүмүүжлийн асар том хомсдолд оржээ.
Бүтэх юм байна уу хөө? 🤔 Бүгдээрээ хамтдаа сайжиръя, засъя, хичээе.
Давуу талуудаа, мундаг чадваруудаа нэмж, түүн дээрээ дөрөөлж хөгжье. Мөнгө санхүү гэлгүй, өөрсөддөө анхаарчихвал болчих гээд л байна...