Эдийн засагт 1. Мөнгөний үнэ цэнэ 2. Алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголтууд байдаг.

Зарж буй төсөв, санхүү, мөнгөний үр өгөөжтэй, оновчтой зарцуулалт яригдахаас гадна өнөөдрийн мөнгө маргаашийнхаас үнэтэй. Чамд өнөөдөр байгаа 100, 000₮ маргаашийн 100, 000₮-тэй тэнцэхгүй! Тиймээс татвар төлөгчид төсвийн орлогыг вакцинд зарах уу, наадамд зарах уу? Өндөр эрх мэдэлтнүүдийн баясал цэнгээнд зарах уу, хойч ирээдүйн төлөө зарах уу гэдэгт анхаарал тавин оролцох гэж буй хэрэг. Ийм оролцоо ихсэж буйд олон жил төсвийн үйл явцад иргэдийн оролцоог бий болгох гэж хичээн ажиллаж байсан хүний хувьд маш их баярлаж байна. Өнөөдөр зөв, оновчтой шийдвэр гаргалгүй цаг алдсаны төлөө чи өртөг зардал гаргаж байдаг. Тэнд золиос байна. Алдагдсан БОЛОМЖ! За яахав боломжийг эргэж бий болгож болох мэт боловч цаг хугацааг буцааж чадахсан бил үү? Шийдвэр бүхэн бидэнд хамаатай юм. Ялангуяа өр зээлэнд дарагдсан энэ эмзэг эдийн засагтай нөхцөлд хүний өвчин зовлон гаарч буй үед!