ХОВД АЙМГИЙН ИРГЭД, СОНГОГЧИДТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР

Сонгогч та Монгол ардын нам эсвэл Ардчилсан намыг дэмжиж саналаа өгөхөөр шийдсэн байж болно. Энэ чухал биш. Бидэнд намаас илүү эрхэм юм бий. Тэр бол бидний үр хүүхдүүд. Өнгөрсөн 30 жилд бидний хийсэн сонголт оносон гэхээсээ алдсан нь илүү. Гэхдээ бид дараагийн 30 жилд өсч торних, хийж бүтээх үр хүүхдийнхээ ирээдүйг зөвхөн ойрын ашиг хонжоо харсан, хувиа бодсон сонголтоороо хааж боох эрхгүй. Тэднийхээ маргаашийн амьдралыг өнөөдрийн хэрүүл маргаандаа хутгах ёсгүй. Бид мөнгө, хандив өгсөн хүмүүст төр засгаа дөрвөн жил түрээсээр өгчихөөд толгой барин гасалж суудгаа болих ёстой. Эдүгээ манай нийгэм улс төрийн нам гэдэг гүн намагт шигдсэн. Харин энэ намаг руугаа үр хүүхдээ татаж оруулах учиргүй. 30 жилийн дараа таны үр хүүхэд “Аав, ээж маань яагаад ийм сонголт хийсэн юм бол?” гэж харамсах ёсгүй. Тэд өөр цаг үеийг хүсч байна, тэгэх ч эрхтэй. Тэд боловсрол, мэдлэгийг эрхэмлэсэн, технологижсон, чинээлэг амьдралыг хүсч байгаа. Тиймээс бид бүгд аль нэг намын төлөө биш, үр хүүхдүүдийнхээ төлөө саналаа өгөх цаг болжээ. Дангаасүрэнгийн ЭНХБАТ | #МонголЧадна Намын төлөө бус нийт олныхоо төлөө!