Маргааш гэхэд бид МУ-ын Засгийн газар болон ОУВС-ын хооронд тохирсон хөтөлбөр, шийдвэрийн талаар мэдээлэл авах нь.

Маргааш гэхэд бид МУ-ын Засгийн газар болон ОУВС-ын хооронд тохирсон хөтөлбөр, шийдвэрийн талаар мэдээлэл авах нь.
Иргэд бидний хувьд энэ шийдэл нь цаашид үнэ ханш, бараа таваарын олдоц, валютын ханш, макро, микро түвшинд явуулах бодлогын өөрчлөлт гэдэг утгаараа чих тавих асуудлуудын нэг юм. Энэ асуудал дээр санал бодлоо хуваалцаж ирсэн хүний хувьд нааштай шийдэлд хүрнэ хэмээн гүнээ итгэж байна. Stand-by байна уу Extended fund facility байна уу (хугацаа, хэмжээ, нөхцлийн хувьд өөр) ямартаа ч бид бүсээ чангална, гэхдээ энэ нь гадны байгууллагын буруу биш манай төр засгийн олон жилийн төсвийн сахилга батгүй мөчлөг дагасан бодлого, улс төрийн хэт оролцоо, нөлөө, мөнгөний хэт "уламжлалт бус" аргын хэрэглээ, өр зээлийн хариуцлагагүй, өгөөжгүй зарцуулалт зэргээс үүдэлтэйг бид мартаж үл болноо.
Хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банк, Төв банк зэргийн бие даасан байдал, харицлагыг нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний хатуу, хариуцлагатай бодлого явуулах, төсөв сангийн удирлагын хүрээнд бодлогын шинжтэй шинэтгэлийн нэлээд ажлууд хийгдэх байхаа. Мөн нэг гол зүйл нь бусад донор байгууллагууд, улсууд, гадны хөрөнгө оруулагчид эрсдэл багасч, хариуцлага бүхий орчин бий болно гэж үзсэний үндсэн дээр орж ирэх магадлал илүү өндөр болох юм. Бидний хүсэх зүйл бол төсвийн алдагдал багасч, эдийн засаг тогтворжин улмаар дорвитой өсөлтөд хүрэх билээ. Цаад утгаараа хүн бүхэн ажлын байртай, эдийн засаг, бизнесийн таатай бөгөөд тогтвортой орчинд ажиллаж амьдрах, хуримтлал үүсгэж ирээдүй хойч үедээ санаа бага зовон амьдрах...