Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд зайлшгүй байх хэрэгтэй.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд зайлшгүй байх хэрэгтэй.

-
Өнөөдрийн өргөн баригдсан хувилбар жижиг мажоритар системээс илүү давуу талыг үүсгэнэ гэж харж байгаа.
-
Өмнө нь яригдаж байсан 50, 26 хувилбарыг бид мөн дэмжиж байсан. Ерөнхийдөө бид парламентын ардчиллыг дэмжиж байгаа. Тэр утгаараа ардчилсан нийгмээ хамгаалъя гэвэл холимог тогтолцоо зайлшгүй шаардлагатай.
-
76 жижиг тойрог дээр санал хураалт хураавал зардал мөнгөнөөс эхлээд бусармаг байдлаар ялах тохиолдол гарч болзошгүй. Томсгосон тойрог дээр харьцангуй энэ байдал багасна.
-
Томсгосон тойрог дээр шинээр гарч ирж байгаа улс төрч сонгогчдод өөрийгөө таниулах хэрэгтэй. Томсгосон хэлбэрээр явах учраас хугацаа шаардлагатай мөн зардал нэмэгдэнэ. Жижиг тойрогт 18,000 сонгогчтой гэж үзвэл ердөө 5,000 сонгогчтой уулзаж амждаг байсан бол одоо томсгосон тойрог дээр илүү олон сонгогчтой болно. Тийм учраас хугацаа хэрэгтэй, мөн зардлыг бууруулсан нийлмэл цогц төслийг оруулж ирэх хэрэгтэй.
-
Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод жишээ нь 5-6 тойрог гаргаад, аймаг бүрт нэг тойрог гаргаад явбал үнэхээр шударга бус зүйл болно. Тойргийн тоо, хүн амын тоонд маш их анхаарах хэрэгтэй.
-
Манай улсад түвшин бүрт эмэгтэйчүүдийн оролцоо хангагдаж чадахгүй байгаа. Үүний нэг шалтгаан нь сонгуулийн системтэй холбоотой.
-
Том намууд боломжит нэр дэвшүүлэх эмэгтэй олдохгүй байна гэж байна. Энэ бодит байдал дээр өрөөсгөл.
-
Шийдвэр гарах нөхцөлд эмэгтэйчүүд зайлшгүй байх хэрэгтэй.
-
Эмэгтэйчүүдийн квотыг өндөрсгөе, дэмжье гэсэн байр суурьтай байна.
-
Өмнөх сонгууль дээр сурталчилгааны зардлын тааз тогтоож өгсөн ч бодит байдал дээр ил далд янз бүрийн зүйл болдог.
-
Зарлагыг жигд, эрх тэгш байлгах хэрэгтэй.
-
Одоо хөдөө орон нутагт урлагийн тоглолтууд явж байна, түүгээр ч зогсохгүй хотод хүртэл бэлэг тараах гэх мэтээр сурталчилгаа хийгдэж байна.