Энэтхэгийн Керала хотын Менежмент, Технологийн Их сургуулийн 150-иад оюутнуудад "Хөгжлийг хэрхэн хэмжих вэ" сэдвээр яриа хийлээ.

Блог 2/14/2021 Админ 394 үзсэн Tweet Share
Энэтхэгийн Керала хотын Менежмент, Технологийн Их сургуулийн захирал (Тайландад Азийн Технологийн Институтын багш маань байсан) сургуулийнхаа 150-иад оюутнуудад лекц уншаач гэж урьсны дагуу өнөөдөр хөгжлийг хэрхэн хэмжих вэ хэмээх сэдвээр танилцуулга яриа хийлээ.
Нэг хүнд ногдох ДНБ нь яагаад хангалттай үзүүлэлт биш бөгөөд өөр бусад ямар үзүүлэлт, хэмжигдэхүүн, арга методыг хөгжил, өсөлтийг хэмжихэд ашиглаж болох тухай энгийн яриа байлаа. Далимд нь Энэтхэгийг хальт судлав.
Оюутнууд нь идэвхитэй асуух юм, төгсгөлд нь зурган дээрх эмэгтэй оюутан бас талархлын мессеж/захидал уншиж өглөө 😊🙏
Багш маань сургуульдаа оюутан солилцоог нэмэгдүүлэх зорилгоор доорх мэргэжлийн чиглэлүүдээр Монголоос 5 оюутан (тэтгэлэгтэй) сургах сонирхолтой байгаагаа мөн бичиж байсан юм.
Сонирхох хүмүүс холбогдоорой. Мэдээж англи хэлтэй байх хэрэгтэй.
"We at DC School of Management and Technology is planning to offer one full in each of the programs to different nationalities with the objective of enhancing the cultural mix of the student body. I would like to know if the Mongolian students will be interested. The programs are all in English and hence working knowledge of English is required.
The Programs are:
Undergraduate:
1. Architecture - 5 year program
2. Visual Arts and Interior Design -3 year Program
3..B. Com -3 year Program
4. BBA -3 year Program
Post Graduate:
5. MBA 2 year Program
Eligibility for undergraduate programs is a 12 year schooling certificate and for the postgraduate program is at least a 3 year undergraduate university education.
Apart from the full scholarship, several partial fee waiver programs are available."