Нэг гараараа жигтэйхэн хязгаарлаж хатуу хөл хорио тавьсан хэрнээ нөгөө гараараа

Блог 12/4/2020 Админ 566 үзсэн Tweet Share
Нэг гараараа жигтэйхэн хязгаарлаж хатуу хөл хорио тавьсан хэрнээ нөгөө гараараа жигтэйхэн бөөгнөрүүлээд байхаар хүмүүсийн итгэл алдраад байна шүү дээ.
Зурган дээрх энэ мэт байдлыг харахаар дүрэм журмаа ягштал бариад хөл хориогоо шат дараалан сулруулж болмоор мэт.
Төсвийн алдагдал 2020 онд 4.8 их наяд ₮, 2021 онд 2.1 их наяд ₮ (орлого өөдрөг) байхаар батлагдсан. Гэтэл ААНОАТ, НӨАТ төлөгч аж ахуйн нэгж, ХАОАТ төлөгч иргэд ажиллагсад орлогогүйн хэрээр татвар төлөхгүй бол төсвийн орлого бүрдэхгүй. Улмаар соёлын төв барих манатай төрийн албан хаагчдын цалин тавихаас эхлээд хэцүүднэ. Зөвхөн иргэд, бизнес төдийгүй улс бэрхшээнэ.
Хуваарьт автобус иргэдийг улам бөөгнөрүүлэх бус уу гэж бичиж байлаа. Одоо байгаа журам дээрээ зохист дүрэм нэмээд хувийн машин явахыг зөвшөөрсөн бол арай саармагжих, өвчний кэйс гарлаа гэхэд хавьтлыг хөөж илрүүлэхэд дөхөм байсан бус уу? Жолооч вирустэй гарангуут зорчигч иргэдээс эхлээд хавийн улсууд сандралдах...
Энэ онцгой үед бидний төлөө, улсын төлөө ажиллах эрх мэдэлтнүүд толгойгоо ОНЦГОЙ ажиллуулмаар байна шүү.
2020 оны 2 сараас хойш 10 сарын хугацаа өнгөрч байхад бэлтгэл төлөвлөгөө байсангүй гэж харахаар. Энэ улсад #ХАРИУЦЛАГА гэж зүйл алга!