Эдийн засгийн тойм #68: Нийгмийн сайн сайхан байдлын талаарх иргэдийн санаа бодол,

Эдийн засгийн тойм #68 Энэ удаагийн эдийн засгийн тоймоор нийгмийн сайн сайхан байдлын талаарх иргэдийн санаа бодол, энэ нь орлогын түвшингээрээ хэрхэн ялгагдаж байгаа тухай болон үүнийг ойлгосноор эдийн засагт ямар ач холбогдолтой болох талаар ярилаа. Энэ талаарх судалгааг хийсэн Хараат бус судалгааны хүрээлэнгийн захирал Ц. Батсугар мөн дүгнэлтээсээ хуваалцлаа. Хүмүүс хоорондын итгэлцлийг дээшлүүлэх, хамтран ажиллах хүслийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд сэтгэл ханамж болон итгэлцэл нэмэгдсэнээр нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм.