Эдийн засгийн тойм #63 Бизнесийн орчинг таатай болгох тал дээр зарим нэг ахиц гарч байгаа боловч
Эдийн засгийн тойм #63 Бизнесийн орчинг таатай болгох тал дээр зарим нэг ахиц гарч байгаа боловч Монгол Улсын бизнесийн орчин царцмаг байдалтай байна гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкнаас гаргадаг "Бизнес эрхлэхүй-2019" судалгааны үр дүнгээс харж болохоор байна. Зээл авахад шаардагдах барьцаа хөрөнгө, зээлийн бүртгэлийн асуудал хууль эрх зүй, зохицуулалтын хувьд сайжирч байгаа хэдий ч зээлийн олдоц, хүртээмж, хүүгийн асуудал тулгамдсан хэвээр байна. Мөн сүүлийн үед цаг үеийн дуулиант мэдээ болоод байгаа ЖДҮ-гийн талаар товч мэдээллээ. ДЭЗФ-ын Өрсөлдөх чадварын тайланд МУ ЖДҮ-ийн санхүүжилтээр нийт 140 улсаас 122 дугаар байранд орсон нь энэ үнэхэээр том бэрхшээл болохыг баталж байгаа юм. Авилга, хээл хахуулийн асуудал шийдэгдэж, цэгцрэхээс нааш манай эдийн засаг саадтай, доголдолтой байсаар байх нь ээ.