Эдийн засгийн тойм #43: “Эдийн засгийн үнэлгээ”, “Шударга Бизнес Монгол Улсын хөтөлбөр”

Эдийн засгийн тойм #43: Энэ удаагийн эдийн засгийн тоймоор “Төсвийн бодлого болон төсвийн үйл явц дахь улс төрийн эдийн засгийн үнэлгээ”, “Шударга Бизнес Монгол Улсын хөтөлбөр” гэсэн хоёр чухал асуудлаарх судалгааны үр дүнг товч танилцууллаа. Төсөвт хэн хамгийн их нөлөөлж байгаа талаарх асуултад УИХ-ын гишүүд болон УИХ гэж хариулсан байх бөгөөд өөрөөр хэлвэл, төсвийн бодлого, төсвийн үйл явцад улс төрийн нөлөө их байгааг харуулжээ. Энэ байдлаас зайлсхийх, төсвийн дүрэм, сахилга батаа сахихын тулд төсвийн зөвлөл байгуулах хэрэгтэй талаарх зөвлөмж мөн багтсан байна. Харин шударга бизнесийг дэмжих шударга шүүхийн тогтолцоо чухал байгааг хоёр дахь судалгааны үр дүн харуулж байна.