Эдийн засгийн тойм #45: Энэ удаагийн эдийн засгийн тоймоор төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн талаар хөндлөө.

Эдийн засгийн тойм #45: Энэ удаагийн эдийн засгийн тоймоор төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн талаар хөндлөө. “Төсвийн зөвлөл МУ-ын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?” сэдэвт судалгааны ажлын хүрээнд өнгөрсөн онд баталсан төсвийн зөвлөлийн дүрмийг бусад олон улстай жишиж сайжруулж болох арга замыг хайсан байна. Төсвийн зөвлөл нь төсвийн орлогын хэтийн төлөвийг үнэн зөв тодорхойлж, засгийн газрын бодлого төсвийн дүрэм журмын дагуу хэрэгжиж буй эсэхийг хянах, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх институци болох бололцоотой юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бие даасан, хараат бус байдлаа хангах ёстой бөгөөд үүний тулд улс төрөөс ялангуяа ангид байх ёстой юм. Тоймд мөн ББЗХ-ийн Монгол дахь менежер Н. Дорждарь уригдаж санал бодлоо хуваалцлаа.