Эдийн засгийн тойм #50: Орон сууцжуулах бодлого, хөтөлбөрийн үр дүн, орон сууцны зах зээл болон ипотекийн зээлийн нөхцөл байдлын талаар х

Эдийн засгийн тойм #50: Өнөөдрийн эдийн засгийн тоймоор төрөөс хэрэгжүүлсэн орон сууцжуулах бодлого, хөтөлбөрийн үр дүн, орон сууцны зах зээл болон ипотекийн зээлийн нөхцөл байдлын талаар хөндөж ярилаа. Энэхүү тоймд Тэнхлэг зууч компанийн Гүйцэтгэх захирал Д. Должинсүрэн оролцож өөрийн судалгааны аргачлал, үр дүнгээс танилцууллаа. Өнөөг хүртэл ипотекийн зээлд нийт 93066 иргэд хамрагдсан бөгөөд нийт зээл олголтын хэмжээ 4.766 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг талдаа иргэдийн эрэлт хэрэгцээ өндөр боловч худалдан авах чадвар сул, нөгөө талдаа барилгын компаниудын нийлүүлэлт өндөр, борлуулах тулгамдсан хэрэгцээ байгаа энэ асуудлыг төрийн зүгээс нарийн ул суурьтай авч үзэх, төлөвлөх хэрэгтэй. Хэрэв эх үүсвэр хангалттай байлаа гэж үзээд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25% болгож бууруулж үзэхэд нийт эрэлт 31,576 болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 1279 өрхөөр нэмэгдэх тооцоо гарсан байна.