Эдийн засгийн тойм #59: 2019 оны төсвийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй энэ үед

Эдийн засгийн тойм #59: 2019 оны төсвийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй энэ үед эдийн засгийн тоймоор орон нутгийн төсөв, орлого хуваарилалт буюу орон нутагт олгогдож буй санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгүүд, ирэх онд ОНХС-д нэмэгдэж орохоор төлөвлөгдөж буй нэмэлт орлогууд зэрэг асуудлаар ярьлаа. Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр улсын төсөвт төвлөрөх орлогын 50%, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 30%, олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50%-ийг ОНХС, орон нутгийн төсөвд нэмж хуваарилахаар зохицуулж байгаа юм байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж. Занабазар, сумын эмнэлгийн эрхлэгч Д. Өлзийсайхан нар орон нутгийн төсөвт тулгарч буй зарим асуудлаар санал бодлоо илэрхийллээ.