Эдийн засгийн тойм #58: Ирэх оны мөнгөний бодлогын чиглэл, гол зорьж хэрэгжүүлэх бодлого, зорилтууд

Эдийн засгийн тойм #58: Энэ удаагийн эдийн засгийн тоймоор ирэх оны мөнгөний бодлогын чиглэл, гол зорьж хэрэгжүүлэх бодлого, зорилтууд, таамаглаж буй эдийн засгийн төлвийн талаар ярьлаа. Иргэд болон өрхийн хувьд баримтлах бодлого буюу зээл, орлогын харьцаа, олгох хугацааг хязгаарлах замаар хэрэглээний зээлийг хумих, харин ажлын байр нэмэгдүүлэх болон эдийн засгийн өсөлтийг өдөөх утгаар нь бизнесийн зориулттай зээлийг түлхүү дэмжих шийдвэр, бодлого, цаашлаад ханшийн асуудал болон валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн талаарх асуудлуудыг товчхон хөндлөө. Мөнгөний бодлогод ирэх жилийн бараа үйлчилгээний үнийн дундаж өсөлт, валютын ханшийн баримтлах бодлого зэрэг иргэд, аж ахуйн нэгжийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөтэй асуудлууд тусдаг.