Эдийн засгийн тойм #65: ГШХО-ыг татах, нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх гээд

Эдийн засгийн тойм #65: ГШХО-ыг татах, нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх гээд манай улсын хувьд эдийн засаг, санхүүгийн энэ ярвигтай үед анхаарах, шийдэх хэрэгтэй асуудлыг энэ удаагийнхаа тоймоор хөндлөө. ОУСК-ийн хийсэн “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” тайлангийн дүгнэж байгаагаар ГШХО-ыг татахад хууль, эрх зүйн орчин харьцангуй нээлттэй боловч хэрэгжилт сул байгаа, мөн агаарын тээвэр, тээвэр, уул уурхай олборлох салбарын хувьд ГШХО-ыг хязгаарласан зохицуулалт байна гэжээ. Тус тоймд ОУСК-ын энэхүү асуудлыг хариуцан ажилласан мэргэжилтэн Жигжидмаа тайлангийн дүгнэлтээс хуваалцлаа.
#MongolTV