Зиак ийм агуулгатай пост тавих даалгавар ирсэн юмаа. "АРЫН ФРОНТЫН АЖЛЫГ ЗӨВХӨН ЭХНЭРҮҮД Л ХИЙДЭГ гэх

Блог 10/26/2020 Админ 1132 үзсэн Tweet Share
Зиак ийм агуулгатай пост тавих даалгавар ирсэн юмаа.
"АРЫН ФРОНТЫН АЖЛЫГ ЗӨВХӨН ЭХНЭРҮҮД Л ХИЙДЭГ гэх ойлголтыг эвдэж чадсан аавыгаа, нөхрөө, ахыгаа, дүүгээ урамшуулах долоо хоногийг эхлүүлж байна.
Амттай хоол хийж, ар гэрийнхээ ажлаас нугалж, хайр халамжаа илэрхийлэх сэтгэл эрэгтэйчүүдэд байдаг ч эв хавгүй, болхи гэж бүсгүйчүүдэд зэмлүүлэх нь олонтаа. Тэднийгээ урамшуулж, сошиал орчинд ЭЕРЭГ ДАВАЛГАА үүсгэх үйлсэд нэгдэхийг уриалж байна.
Та хайрт хань, халамжит аав, дүү, хүүгийнхээ “эмэгтэй хүний” гэгддэг ар гэрийн ажлуудаас хийсэн түүхээс хуваалцаж, сайшаагаарай. Эрчүүд эмэгтэйчүүдээс дутахгүй чамбай, нямбай гэдгийг нотлоод өг!
#ЭРЧҮҮДАРЫНФРОНТОД"
Миний хувьд, хоол хийх тийм ч дуртай биш надад сайн хань заяасан. Тэртээ олон жилийн өмнө миний гэр бүл болох хүнээ сонгох нэг шалгуур нь намайг хоол хий гэж шаардахгүй байх байлаа. Гадаадад хамт сурч байхдаа танилцсан болохоор хань болох хүнээ сайн таних, харьцуулах ч боломж надад байсан. Хамт дэлгүүр орно, кино үзнэ. Бэлтгэл хичээлд хамт сууж байсан учраас дундын гадаад найзуудтай. Намайг хичээлдээ яаж ханддаг, олонтой байх дуртай, өөрийгөө илэрхийлэмтгий, харилцааны болон нийгмийн өндөр идэвхитэй гээд ихэнх чухал зан чанарыг минь залуугаас мэднэ.
Нэг удаа хуушуур хийгээд ирэхэд нь идэхгүй гэсэн чинь өө тэгвэл би бас идэхгүй гээд хогийн саванд хийчихэж билээ. Бушуухан аваад идэцгээсэн дээ. Оюутан байхдаа нэг удаа хоолны хордлого болоод, яахав Монголоос хүн хиам авчрахаар нь баярлаад л идсэн, байхгүй. Найз залуу маань (нөхөр) ёстой сайн асарсан. Чам шиг сахилгагүй шар охинтой болно гэж ярьдаг байлаа, 2 дахин биелсэн 😊
Хар залуугаас минь эрхлүүлсэн. Аавын хайр амтлаагүй ч хань ижлээсээ хайр амсаж байна. Хүний амьдрал сайхан шүү дээ. Юм дутлаа гэж бүү харамсаж, харьцуулж байгаарай. Харин сайхан зорилготой байж, түүнийхээ төлөө тэмүүлж, эерэг, өөдрөг байгаарай.
Надад сайхан сэтгэлээ харамгүй зориулдаг ханьдаа хайртай, бахархдаг 😘 Охид маань хийсэн хоолонд нь дуртай, эрхлэх дуртай, аав шигээ хүнтэй гэрлэнэ гэж ярьцгаадаг юм 😊