Сонгуулийн үр дүнгийн товчхон анализ:

НИХТ-ийн сонгуульд авсан дүнгээ нягталж нэг үзлээ. Эхний хүснэгт Сонгуулийн хорооноос гаргасан урьдчилсан дүн, харин дараагийн хүснэгт хэсэг бүр дээр манай багийнхны ажиллуулсан ажиглагчдаас ирсэн хар машинаас гарсан саналын тоог нэгтгэж шивж оруулсан байдал. Хороо болгонд нэгээс гурван хэсэгт 2-6 хар машин байсан гэсэн үг. Энэ хүснэгтэд 3 дугаар хорооны 2 хар машины саналын дүн дутуу байгаа (гэхдээ би тэр хороон нэгд жагссан). Миний хувьд нийт 3 хороонд нэгдүгээрт, 2 хороонд хоёрдугаарт, харин 3 хороонд гуравдугаарт, 2 хороонд (гэр хороолол) МАН, АН- ын нэр дэвшигчдийн дараа 5 дугаарт тус тус жагсчээ.
2020 оны УИХ-ын сонгуулиар нийт 20 хорооноос 11,219 хүний санал авч байсан бол энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар 10 хорооноос нийт 7,289 хүний санал авчээ. Надад итгэж саналаа өгсөн Та нартаа маш их баярлалаа! Энэ удаад Их хуралд ажилласан эрч, танигдалт дээрээ илүүтэй суурилж явахыг хичээсэн бөгөөд олгогдсон 7 хоногийн кампанит ажлын үеэр хороо болгон дээр нэг л удаа ажиллаж таарсан билээ. Ямартаа ч энэ удаад дүүрэгтээ 1, 2 дугаар хорооноосоо тус бүр нэг, нэг (Batzaya Yanjiv, Munkhdul Badral Bontoi)төлөөлөгчтэй болсон. Тиймээс бид энэ хоёр төлөөлөгчөөрөө дамжуулан #Сүхбаатар дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулан ажиллах болно. Мөн #ХөдөлмөрийнҮндэснийНам бусад дүүрэгт нийт 10, #Нийслэл -д 3 төлөөлөгчтэй болсон тул мөн #АюулгүйХотынТөлөө санаа тавин оролцох болно.
Сонгуулийн тухайд миний хувьд кампанит ажлын үеийн болон дараагийн үйл явдал, процесс нь сайхан байдаг. Таних танихгүй олон хүмүүстэй уулзана, ярина, амьдралыг илүү ойлгоно. Гудамжинд хүмүүс зогсооно, янз бүрийн сэтгэлээ, асуудлаа илэрхийлнэ, хүндэлнэ, урам өгнө. Энэ нь бас гол юм болов уу. Ялаад гарсан бол мэдээж тууштай ажиллах байсан. Гараагүй нь яахав юм хийх, өөрчлөх тодорхой цаг хугацаа, боломжоо л алдсан гэсэн үг. Гэхдээ л манай баг чамлахааргүй ялалт байгуулсан учраас бидэнд ажил хийх боломж байсаар л байна.
Таних, танихгүй олон иргэд, сонгогчид, хүндэлж явдаг олноо алдартай хүмүүс "олон хүн саналаа өгөөд байхад яагаад гарсангүй вэ" хэмээн харамсаж бичсээр, ярьсаар байдаг. Бид сонгуулийн системийн сул тал: "царцаа, мөнгөний болон хүний сүлжээ" хэрхэн сөргөөр нөлөөлдгийг санаж л явах ёстой байх. Тиймээс харин бид цаг бусаар амь эрсдэж буй үр хүүхэд, нялхсынхаа араас харамсах, чадамжтай сайхан залуу улстөрчид, эмэгтэйчүүдээ алдаж байгаадаа гуниглах ёстой байхаа...
Бүхэл бүтэн зөв улс төрийн хүчин босголцож байна шүү дээ 😊
Сайн сайхан бүхнийг хүсье!