Төсвийн анализ
УИХ-н гишүүн Т.Доржханд, Доктор Г. Рагчаасүрэн, Доктор Ph.D - Болдын Түвшинтyлга болон бид
8р сарын сүүлээр УИХ-н гишүүн Т.Доржханд, Доктор Г. Рагчаасүрэн, Эдийн засагч Б.Мөнхсоёл (мөн Доктор Отгонтөгс) бид хэд сууж төсвийн анализ хийв.
1) Улс төрийн философийн суурь тулгууруудын нэг бол улсын баялгийг ард нийтэд хуваах системийн анализ. Практик дээр улсын төсөв бол нийтийн мөнгийг 1 жилийн дотор засаг хэрхэн зарцуулж буйг, ард түмний баялаг хэрхэн хуваагдаж буйг харах хамгийн энгийн жишээ юм. Тиймээс ард түмний хувьд анхаарлаа хамгийн сайн төвлөрүүлж, хамгийн нухацтай хандах сэдвүүдийн нэг. Жил бүр зарцуулалтын томоохон зүйлүүд ихэнх нь хуваагдаад, эрэмбэлэгдээд тайлбарлагдсан байгаа. Гэхдээ илүү тод задаргаа хэрэгтэй. (Эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэрлэлийн гэх мэт бодлогуудын үр өгөөж 10+ жилээр яригддаг, гэтэл төсөв бол жил болгон, зарцуулалт ба үр дүнгээ тэр дор нь бид дүгнэж болно.)
2) Энэ жилийн улсын төсвийн тодотгол маш онцгой нөхцөлд өрнөлөө. КОВИД-н улмаас төсөв тэлсэн, -4.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Яаравчлаад, 7 хоног хэлэлцсэн болоод, санал хураагаад батлаад дууссан. Гэтэл энэ алдагдалтай төсвийн хор уршгийг эдийн засагчид одоо хүртэл шүүмжилж, Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим дээр нэр бүхий эдийн засагчид цуглаж анхааруулж байна. Учир нь төсвийн буюу ардын хөрөнгө энэ цаг үед буруу зарцуулалтын журмаар хуваарилагдаж байгаад оршино. -4.8 их наяд төгрөгийн алдагдлын цаана юу байгаа вэ?
3) Эдийн засгийн хүнд хэцүү үед бид хамгийн нэн түрүүнд а) эмзэг болон дунд давхаргаа хамгаалах (ажлын байр ихэсгэх болон бусад замаар) б) бизнесүүдээ дэмжих (ажлын байрны тоог барих) гэсэн 2 үндсэн зарчмыг барих ёстой. Гэтэл -4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөвт -3.4 их наяд нь барилга байгууламж барих, их засвар хийх, тоног төхөөрөмж авах гэжээ. Барилга байгууламж гэдэгийг харваас голдуу хөдөөгүүр болон хотод засаг даргын тамгын байрны өргөтгөл, бусад сум аймагт соёлын төвүүд, хөшөө гэх мэт зүйлүүд орох ажээ. Бид а) эмзэг давхаргаа анхаарахуу? ажилын байраа анхаарах уу? эсвэл б) засаг даргын тамгын газрын байшингуудад их засвар хийх үү?
4) Ингээд бодохоор, бидэнд капитализм, социализм, зүүний төвийн, либерализм энэ тэр томьёоллоос илүүтэйгээр нэн түрүүнд ард нийтээрээ бөөндөө жилдээ 1 удаа энэ төсвөө бүлтийтэл харж, шүүмжтэй хандаж сурвал бидний амьдралд ямар ч изм-аас илүү шууд нөлөөтэй болно.