Улаанбаатар хотын ногоон хөгжлийн төлөвлөгөөний талаарх товч танилцуулга #01

Блог 8/25/2020 Админ 1179 үзсэн Tweet Share

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас санаачилсан Ногоон Хот Үйл Ажиллагааны Төлөвлөгөө нь хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож, санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл юм. Энэхүү төсөл нь эрчим хүч, ундны ус, хог хаягдал, үйлдвэрлэл, барилга байгууламж, газар ашиглалт болон зам тээвэр гэсэн үндсэн 7 салбарыг хамарна. Хотын хөгжилд нэгдсэн цогц төлөвлөгөө шаардлагатайн хувьд эдгээр 7 салбарын өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий стратегийн 4 зорилттойгоор төлөвлөсөн болно.

Аз жаргалтай хотыг бий болгоход чиглэсэн энэхүү төсөл нь нийт 14 үйл ажиллагаа, 42 арга хэмжээнээс бүрдэж байгаа болно.