Би нэг юм бодоод бодоод бодын шийр 4 болоодоо.

Би нэг юм бодоод бодоод бодын шийр 4 болоодоо. За тэр мундаг тооцоо, судалгаагаа болъё. ЛОГИКоор сэтгэх гэж нэг юм бий тийм ээ? Хүний АМЬ найр наадмаас чухал биз? Тийм бол яагаад гадаадаас хүмүүсээ авчрахад илүү цаг заран нухацтай бодож, хүмүүсийн хэлж буй олон санаа, зөвлөмжийг хэрэгжүүлэх гэж хичээхийн оронд наадам зугаа ярина вэ, яагаад тэнд хавдартай ээж үрээ ч үнсэж чадахгүй бурхны орон руу явж байхад бид ордонд суух улсын хувцас, царай, харц, харьцаанд зориулан олон постыг секундын дотор хийж мянга мянгаар шэйрлэнэ вэ, яагаад заавал хүүхдэд маск зүүлгэж, хурдан давхиулж амь насыг нь баясах наадмаас дорд үзнэ вэ, яагаад бид оргилуур барих хэрнээ аюулгүй, хүн амьдрах орчин бүрдээгүй гэр хорооллоо цэгцэлдэггүй вэ? Улс эх орон өрөндөө баригдаж, хүмүүс нь ядуурч байхад яагаад албан тушаалтныг улам ҮНЭд оруулна вэ? Яагаад ТЭГШ БУС гараагаар ГАЖ тогтолцоонд "азаар" гарч ирчихээд өөрийнхөө "ухаантайг" гайхацгаана вэ? Яагаад бид бурууг ИЧЭЭДЭГГҮЙ вэ, яагаад бид ийм ДОРОЙ юм бэ? Гайхаад л байнаа...