Б.МӨНХСОЁЛ: Энэ бол миний эх орон, бидний тэмцэл
УИХ-ын 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт ЗӨВ ХҮН Электорат эвслээс нэр дэвшигч,эдийн засагч Баатаржавын Мөнхсоёлтой ярилцлаа.
-Та яагаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн бэ?
-Миний амьдрал бусдын л адил, дандаа хангалуун байгаагүй.
Манай ээж ганцаараа гурван хүүхэд өсгөсөн. Социализмын үед дөнгөж нээлттэй эдийн засаг, ардчилсан нийгэм рүү шилжиж байхад бид картын бараанд орж байсан шүү дээ. Хүмүүс ажилгүй, орлогогүй болсон, мөнгөний үнэ цэн огцом унаж байсан тэр үед ганц бие эмэгтэй гурван хүүхэд өсгөх маш хэцүү байсан. Гурван хүүхэд нь бусад хүүхдүүдтэй адилхан амьдрахыг бодно, мөрөөднө, ээжээсээ их юм шаардана.
Ганц ээжээсээ “Надад тийм хувцас аваад өгөөч”, “Төгөлдөр хуургүй бол би онц сурч чадахгүй байна” гэх мэтээр их юм нэхнэ. Эх хүн болохоор хүүхдүүдийгээ санхүү мөнгөний асуудлыг ойлгохгүй гээд бүхнийг болгохын төлөө явж байсныг нь одоо бодохоор их хэцүү санагддаг.
Аз болж тэр үед бид нар шиг жирийн хүүхдүүдэд боломж ихтэй байлаа, яагаад гэвэл чанартай боловсрол байсан, тэгш боломж байсан. Жирийн, эрх мэдэлтэй биш, өрх толгойлсон ээжтэй атлаа бусдын үр хүүхдээс ялгаагүй боловсрол эзэмших боломж бидэнд байжээ. Энэ тал дээр биднийг бага байхад өнөөдрийнхөөс илүү тэгш боломжтой үе байсан санагддаг юм. Гэхдээ энэ нь социализмын үеийг буцааж авч ирэх юмсан гэсэн үг биш.
Харин ядуу айлын хүүхэд үүрдийн ядуу байдаг энэ тогтолцоог өөрчилмөөр байна.
Бид тийм тогтолцоо руу яваад байх шиг. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, эсвэл өндөр орлоготой хүмүүсийн хүүхдүүд сайхан амьдраад байх боломжтой боловч орлого багатай айлын хүүхдийн боломж нь багасаад, амьдралд сөхрөх хэмжээнд саад бэрхшээл ихсээд байгаа.
ЗӨВ ХҮН Электорат эвслээс нэр дэвшигчид бид үүний эсрэг сөрж ажиллахаар гарч ирж байна. Товчхондоо шинэ улс төрийн хүчин, зөв хүмүүс бид тэгш боломжийг бий болгохын тулд улс төрд орж ирж байна.
Дэлгэрэнгүй ...