Эдийн засгийн клуб #08: МУ-ын өнөөгийн ядуурлын дүр төрхийн талаарх судалгааны үр дүнг танилцууллаа
Өглөөний уулзалтад ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Ахлах статистикч С. Болормаа МУ-ын өнөөгийн ядуурлын дүр төрхийн талаарх судалгааны үр дүнг танилцуулж оролцогчдын асуултад хариуллаа.
Бидний санаа тавих, зовох асуудал бол нийт хүн амын 28.4% буюу 904,900 хүн ядуу байгаа (сарын хэрэглээ нь 166,580₮-өөс бага) явдал юм. Хэрэв ядуурлын шугамыг бага зэргээр, зөвхөн 41,645₮-өөр (25%) нэмэх юм бол ядуурлын түвшин 43.4%-д хүрэх тооцоо гарч байна.
Үүнээс гадна хэрэглээний тэгш бус байдлыг ч хэмжсэн бөгөөд чинээлэг давхарга хамгийн ядуу гэсэн ангилалд багтаж буй өрхөөс 5 дахин илүү хэрэглээтэй байна...
Thank you! Bolormaa Sugar