Замд бодогдсон бодлоо товч хуваалцюу гэж бодлоо.


Алхсаар яваад сургалт хийх газраа ирчихлээ гэж. Гол зүйлээ бичихээс өмнө: Ашиглалтын хугацааны зардал тооцох сургалтыг хотынхонд хийгээд байгаа юм.
Гол хоёр анхаарах зүйл:
1. Аливаа хөрөнгө оруулалтыг тооцохдоо ашиглагдах бүх хугацааг, бүх үйл ажиллагааны болон бусад зардлыг оруулан бүрэн гүйцэд тооцох.
2. Мөнгөний үнэ цэнийг тооцох. Өөрөөр хэлвэл, өнөөдрийн мөнгөний үнэ цэнэ маргаашийнхаас өөр, үл тэнцэнэ. (Инфляц, ханш... гэх мэт хүчин зүйлээс шалтгаалах хорогдуулалтын хувь/дискаунт тооцох.

Постын гол зорилго: Замд бодогдсон бодлоо товч хуваалцюу гэж бодлоо.
1. Алхаж байгаа хүмүүс маань хүртэл заримдаа хоорондоо машин мэт мөргөлдөхүйц, нэгхэн хүн алхахуйц нарийхан замаар явахдаа чихэвч сонсмооргүй байнаа. Ядаж нэг чихэндээ л сонсвол өөрт нь ч алив эрсдлээс хамгаалах боломж бүрдмээр. Хурдан алхчихмаар байдаг, урд хүн тээглээд зөрье гэж хэлэхээр чихэвчтэй болохоор сонсохгүй, тиймээс зам руу гарч алхаж гүйцэж урд нь гарав.
2. Машин барьж байгаа хүмүүс түгжирсэн, түгжрээгзй утсаа их шагайж, текст их бичих юм. Удаан ажиглаж байна. Аюултай шүү! Өөрийгөө болон өрөөлийг эрсдлээс хамгаалах хэрэгтэй байна.
3. Явсаар байгаад нэг мэдсэн Сэлбийн голын хажуугаар ийм (зураг) "замаар" алхаж байна. Урд хүн яваад байхаар нь дуурайгаад алхаж байснаа айгаад замын нөгөө талд явган хүний зам гарч ирэнгүүт хашлага давж шилжив.
4. Хотод санхүү мөнгө шаардсан, шаардаагүй хийх ажил маш их байна. Их замбараагүй, цэгцгүй... Сэтгэл, хандлага зөв байвал шийдчих, засчих зүйлс байсаар.
5. Нус цэрийн тухайд яриад ч яахав. Гэхдээ амьсгалын замын өвчин тусахгүй байя, агаарт явган сайхан алхъя гэвэл дор дороо ариун цэвэр сахимаар байна шүү, плс.

За нэг иймэрхүү байна даа хөө.

#ЗөвХҮН байвал урагшаа хэд ТОМ алхаж болмоор л байгаа юм даа.