Б.Мөнхсоёл: Хэнд ч золгүй зүйл тохиолдож болох тул нийтээрээ анхаарлаа хандуулъя

Иргэний нийгмийн төлөөлөл, эдийн засагч Б.Мөнхсоёл:

Сүүлийн үед болсон золгүй тохиолдлуудын хувьд зөвхөн осол болсон хүүхдүүдийн гэр бүлийн асуудал биш, хэнд ч ийм золгүй зүйл тохиолдож болох тул иргэн бүр нийтээрээ анхаарал хандуулъя. Мөн гэнэтийн осол, таагүй байдал гарахад түүнийг хариуцаж ажилладаг хүмүүс яагаад мэргэжлийн хариулт өгөхгүй байна вэ?

Монголд асуудал гарахад үүнийг өм цөм шийдээд байна. Хүүхдээ бид байнга нууж чадахгүй, араас нь дагаж чадахгүй тиймээс асуудлыг бүх талаас нь цогцоор авч үзэх, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд нь стратеги төлөвлөгөөтэй, бодлоготой байх шаардлагатай байна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1bs0