Байр суурь: Бизнесийн орчин дахь авлигыг тэд ингэж дүгнэлээ

-Монгол Улсын авлигын түвшинг харахдаа байр урагшилсан эсвэл хойшилсон эсэхийг харж болохгүй. Зөвхөн түүнийг нь хараад байвал агуулга нь өөрчлөгдөж буруу дүгнэлт гарна. Хамгийн гол нь авлигыг тооцож байгаа үзүүүлэлт, агуулгыг нь харах хэрэгтэй. Бизнесийн орчинд тулгамдаж буй гол асуудал нь авлига, зарим нэг засгийн газрын байгууллагын ил тод байдал, институцийн чадавхи зэрэг асуудал ордог. Жишээ нь манай орны шүүхийн тогтолцоо 149 улсад хийсэн санаа бодлын судалгаагаар 110 дугаар байрт орсон. Тэгэхээр манай шүүх тогтолцоо манай бусад улстай харьцуулахад хангалттай шудрага биш байна гэсэн үг. Гэхдээ энэ нь тоон баримтаар батлагдсан гэсэн үг биш. Өнөөдрийн хурал дээр яригдаж буй гол зүйл нь төр засгийн байгууллагад авлигын асуудал хөндөгдсөн бол хэнд хандах вэ гэдгийг ярилаа. Оролцогчид маш олон жил авлигын талаар ярьсан ч шийдэж чадаагүй гэдгийг дурдаж байна. Үүнд олон шалтгаан бий. Тэр дундаас авлига үүсэх хамгийн гол шалтгаан нь манайд улстөр болон бизнесийн хүмүүс хэт холилдсон байдал юм. Улстөрчид бизнес хийхгүй, бизнес эрхэлдэг хүн улс төрд орохгүй гэдэг ч бодит байдал дээр хэрэгжээгүй. Учир нь үүнд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль нөлөөлж байна. Сонгуульд хэн ялалт байгуулж чадах вэ. Мэдээж мөнгөтэй эсвэл олон хүний сүлжээтэй нь ялдаг. Тиймээс улс төр, бизнес хоёрыг салгахаас нааш авлигын асуудал алга болохгүй гэж шинжээчид харж байна.
Эх сурвалж: https://newspress.mn/v1/p/news/9028