Эдийн засгийн клуб #05:"Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 2020 оны төсөл"-ийг танилцууллаа.

Өглөөний уулзалтаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д. Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, ХШГ-ын хэлтсийн захирал Мөнхбат, ТТ-ны хэлтсийн дарга Н.Батсайхан, СМА-ны орлогч дарга Т. Дуламсүрэн, ХЭЗГ-ын захирал Д.Аюуш зэрэг мэргэжилтнүүд "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 2020 оны төсөл"-ийг танилцууллаа.

Манай эдийн засгийн шокын 50 гаруй хувь нь гадаад эдийн засгийн нөхцлөөс шууд хамаарах тул эдийн засагчид, аж ахуйн нэгжүүд гол хамаарал бүхий гадаад орнуудын зах зээл, глобаль эдийн засгийн талаарх мэдээллийг нарийн харж шинжиж байхыг сануулахын зэрэгцээ ойрын хугацааны макро эдийн засгийн төлөв, мөнгөний бодлогын хувьд баримтлах гол чиглэл, үүн дотроо бодлогын хүү, инфляци, ханш, түүнчлэн төлбөрийн тэнцэл, бүтээмж, цалин, төсвийн нөхцөл, төсөөлөл гээд олон чухал тоон мэдээ, мэдээлэл өглөө. Асуулт хариултын үеэр "саарал жагсаалт" халуун сэдэв байлаа.

10 цаг хүртэл идэвхтэй оролцсонд бүгдэд их баярлалаа!

Нэмэлт мэдээлэл: МБ 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 10 цагаас Blue Sky дээр мөн танилцуулга хийх юм байна.