Эдийн засгийн клуб #03: "Цахим-Эстони & Цахим-Иргэншил" талаарх сонирхолтой яриа хийлээ
БНХАУ-д суугаа Эстони Улсын Ерөнхий консул Хатагтай Лаура-Лииза Лавинг Эстони Улсынхаа Е-Estonia & E-Residency буюу Цахим-Эстони & Цахим-Иргэншлийн талаарх сонирхолтой яриа хийлээ. Та бүхэн шууд хийсэн бичлэг үзэж болох учраас энд олныг дурдаад яахав. Түүнчлэн илтгэлийн слайдыг удахгүй хуваалцана.
#Identitycard #smartcard #ecard дээрээ үндэслээд гэрлэлт, салалт, үл хөдлөх хөрөнгийн шилжүүлгээс бусад бүх төрлийн төрийн болон төрийн бус (банк санхүү, эмнэлэг гэх мэт) үйлчилгээг авдаг аж. Шинэ тутам санаа, бодит хэрэгжилт тул олон улсын анхаарлыг татаж, гадны хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж байна гэж хэлж байна. Гол нь ард иргэд нь их сайн дэмжиж, сэтгэл хангалуун байгаа юм байна гэж ойлголоо.
Эстони Улсын Өргөмжит консул Khulan Lkhagvasuren -даа санаачилга гаргасанд их баярлалаа!