Эдийн засгийн клуб #02: "“Нөү-хау"

Dulguun Baasandavaa маань "“Нөү-хау" Монголын эдийн засгийн хөгжлийн суурь болох нь" сэдвийн хүрээнд Монгол улсын экспортын бүтээгдэхүүний (боловсруулалтын) хөгжил /sophistication index/ -ийн индекс, өрсөлдөх чадвар, хүний нөөц буюу багийн ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг бусад улстай харьцуулан ярьлаа.

Оролцогчдын нэг Budaa Mgl нэг сонин кейс ярьсан нь: "Тухайлбал, Дарханы нэхий үйлдвэрт Zara- гаас 10,000 бүтээгдэхүүний захиалга ирлээ гэхэд Дарханд хүний нөөц буюу үйлдвэрт ажиллах хүн хангалтгүй байсан учраас тус захиалгыг авч чадахгүй байх жишээтэй. Хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь аль хэдийн Солонгос гэх мэт улс руу гарчихсан. Хэрэвзээ гаднаас, Хятадаас ч юм уу, ажиллах хүчин оруулвал асуудалд орно, хэцүү..."

Дөлгөөн: Гаднаас ажиллах хүч авчраад гарах зардал олох ашгаасаа их тохиолдолд бас ийнхүү шийдэх нь хүнд... гэх мэтчилэн санал бодол, санаа, зөвлөмжөө хуваалцсан сайхан уулзалт боллоо.

Монголд авилгын, сонгуулийн бас нэг гажуудал байгаа нь МСҮТ-үүдэд хүмүүсийг мэргэшүүлэх, сургах нэрийн дор хий/буруу хүмүүсийг бүртгэн сар бүр 200К өгч буй явдал байна. Аудит ирэхдээ хэдэн хүнд, хэдэн төгрөг өгснийг л шалгахаас бус урамшуулал, дэмжлэг яг эзэндээ очиж чадаж байгаа эсэх, ажиллах хүчнээ яг онож, өгөөжтэй байгаа эсэх дээр хяналт, хариуцлага алга... За тэгээд бидний мэдэх танил асуудлууд хөвөрсөөр. Шийдэл?! Хэн хийж, хэрэгжүүлэх билээ? Хүсэл, сэтгэл хаана явна?

2010 онд анх удаа Монголын Эдийн Засгийн Форумыг Ganhuyag Chuluun тэргүүтэй хүмүүс зохион байгуулахад Дөлгөөнтэй өрсөлдөх чадварын талаарх хэлэлцүүлгийн панелистүүдээр орж танилцаж байлаа. #Цагхугацаа #боломж

Илтгэл яриа хийсэн Дөлгөөндөө болон ирсэн хүмүүстээ баярлалаа! Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!