Эдийн засгийн клуб #01: "Төрийн албаны шинэчлэл"

"Төрийн албаны шинэчлэл"-ийн талаарх илтгэлээр сэтгэл судлаач, төрийн захиргааны чиглэлээр суралцаж, мэргэшсэн Ш. Батсүх профессор өглөөний уулзалтыг эхлүүлж, одоо хэлэлцүүлэг ид өрнөж байна. Төдийгөөс өдий хүртэл явж ирсэн түүх, замналыг зөвхөн Монгол улсын хувьд биш мөн Хятад, АНУ, Герман зэрэг улсуудын жишээгээр баяжуулан төрийн албаны давуу, сул талууд, тулгарч буй асуудлыг спойл болон мерит зарчмын хүрээнд төвлөрч ярьлаа. Саяхан батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах зүйл, дагалдаж гарах ёстой журмууд, зохицуулалтууд, төрийн албан хаагчид ажиллаж байх хугацаандаа өөрт ашигтай байдлаар хувийн асуудлаа бэхжүүлж авахад биш улс эх орны төлөө мэргэжлийн ёс зүйтэй, зөв хандлагатай ажиллуулахын төлөө мотивацилахад юунд илүүтэй анхаарах вэ, төрийн албан хаагчдыг жигшдэг биш, нэр хүндтэй сайхан ажил болгоход чухам яг юунд төвлөрч, яаж хэрэгжүүлэх вэ зэрэг асуудлууд хөндөгдөж байна. Алба хааж буй дундаж хугацаа сүүлийн үед 1.7-4 жил гэдэг бол дэндүү богино хугацаа. Хэтэрхий ёс зүйгүй жишиг тогтож байгаад анхаарал хандуулах... Бага цалингаар төрийн албан хаагчдаа хэрхэн сайн ажиллах зөв сэтгэлтэй байлгах вэ, уг нь нэр хүнд... Байдал хэт улс төржсөн энэ үед тэгээд яаж хөгжих вэ бид?! 

+6+6