Эдийн засгийн тойм #92: Энэ удаагийн тоймоор Эрдэнэс Монгол төрийн өмчит компанийн талаар ярьлаа

Энэ удаагийн тоймоор Эрдэнэс Монгол төрийн өмчит компанийн талаар ярьлаа. ТӨК нь улсын өмч, хөрөнгө учраас түүний бүтэц, орлого, зардал, ашиг, ногдол ашиг хуваарилалт, улс төрийн оролцоо гэх мэт олон асуудлаар иргэд мэдээлэлтэй байх ёстой юм. Эрдэнэс Монголын хөрөнгийн 82.5 хувийг Эрдэнэс Таван Толгой компани эзэмшдэг. Нүүрсний үнийн өсөлт, Хятадын эрэлтээс хамаарч 2017 оноос хойш ашигтайl ажиллаж байна. Эрдэнэс Монгол ХХК 2017 оны сүүлийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Тоймд судалгааг хийсэн ББЗХ-ийн Монгол дахь менежер Н. Дорждарь болон зөвлөх Эндрью Бауэр нар уригдлаа. #MongolTV