Эдийн засгийн тойм #91: Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг тоймоллоо

Энэ удаагийн тоймоор аялал жуулчлалын салбарын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг тоймоллоо. Дэлхийн нийт ДНБ-ий 10.4%-ийг аялал жуулчлалыг салбар бүрдүүлж байгаа бөгөөд энэ салбарт нийт 319 сая хүн ажиллаж байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн 2018 оны тайланд мэдээлсэн байна. Уг салбарын эдийн засгийн өсөлт нийт эдийн засгийн өсөлтөөс 0.7 пунктээр өндөр байна. Монгол Улсын хувьд энэ салбарын нийт ДНБ-д эзлэх хувь 2018 оны байдлаар 11.8%-ийг эзэлж байгаа гэж тооцсон ба харин нийт экспортын 6.8% байгаа гэж тооцжээ. Манай улсад энэхүү салбарыг хөгжүүлэхэд шийдэх ёстой олон тулгамдсан асуудлууд байгаагийн нэг нь хүний нөөц юм. Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форумын Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгаанаас харахад агаарын тээврийн дэд бүтэц, газар болон боомтын дэд бүтэц, жуулчны үйлчилгээний дэд бүтцээр нийт 136 орноос нэлээн хойгуур байр эзэлсэн байна. Харин хөдөлмөрийн нөөц болон хөдөлмөрийн зах зээл гэсэн үзүүлэлтийн хувьд 80 дугаар байранд орсон байна. #MongolTV