Эдийн засгийн тойм #89: Нээлттэй нийгмийн үнэт зүйлсийн нэг нь шийдвэр гаргах үйл явц

Нээлттэй нийгмийн үнэт зүйлсийн нэг нь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо бөгөөд ялангуяа, төсвийн үйл явцад иргэд оролцох нь төсвийн зарцуулалт оновчтой, үр өгөөжтэй байх, авилгын асуудалд хяналт тавихад чухал юм. Энэ удаагийн эдийн засгийн
тоймоор олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр УБ хотоос боловсруулан гаргасан нийслэлийн "Иргэдийн төсөв-2019" иргэдэд зориулсан төсвийн талаарх мэдээлэл, гарын авлагын талаар мэдээлэв. УБ хотын төсвийг орлого, зарлага, хөрөнгө оруулалт, орон
нутгийн хөгжлийн сан, төсөв хоорондын харилцааг энгийн, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлжээ. Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хүчтэй. #MongolTV