Эдийн засгийн тойм #88: Монгол Улс гадаад худалдаанаас 100% шахуу хамааралтай улс.

Монгол Улс гадаад худалдаанаас 100% шахуу хамааралтай улс. Энэ удаагийн тоймоор энэхүү асуудлыг хөндлөө. Төлбөрийн тэнцэл ихэнх тохиолдолд алдагдалтай байгаа бөгөөд 2018 оны хувьд урсгал ба хөрөнгийн тэнцэл 2.1 тэрбум долларын алдагдалтай байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 2018 оны байдлаар $12.9 тэрбум болж, түүний дотор экспорт $7 тэрбум болсон байна. Энэ нь Монгол улсын ДНБ-тэй бараг тэнцэж буй. Бидний мэдэж байгаачлан экспортын дийлэнх хувийг уул уурхайн салбарын эрдэс бүтээгдэхүүн, мөн түүний дараа МАА-н түүхий эд бүрдүүлж байна. Гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх нь нэн тэргүүнд тавигдах зорилгуудын нэг юм. Тоймд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В. Энхболд болон Монгол банкны Хяналтын зөвлөлийн дарга Д. Даваасамбуу уригдлаа. #MongolTV #ORI