Эдийн засгийн тойм #87: Махны үнийн өсөлт нийгэмд нэлээн асуудал, маргаан дагуулж байна.

Махны үнийн өсөлт нийгэмд нэлээн асуудал, маргаан дагуулж байна. Манай улсад мах, махан бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд хамгийн өндөр буюу 9.5 хувийг эзэлдэг. Өнгөрсөн оны сүүлийн саруудад махны үнэ улирлын хандлагаасаа зөрж өссөн нь БНХАУ-аас мах экспортлох эрэлт шинээр үүссэн байна. Махны экспорт 2019 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсч 17.3 сая ам.долларт хүрчээ. Тиймээс цаашид экспортын квот, амьд мал болон мах экспортлоход хугацаанаас хамаарсан экспортын хязгаарлалт тавихад анхаарах хэрэгтэй байна. Үгүй бол дотоодын махны хэрэгцээ бүрэн хангагдахаас өмнө нойтон махны экспорт хавар, зуны саруудад огцом нэмэгдэж дотоодын махны үнэ өсч, инфляцыг эрчимжүүлэх магадлал өндөр байна. #MongolTV