Эдийн засгийн тойм #83: ДНБ-ий 22%-ийг эзэлж байгаа экспортын чухал бүтээгдэхүүн, түүхий эд

Энэ удаагийн тоймоор ДНБ-ий 22%-ийг эзэлж байгаа экспортын чухал бүтээгдэхүүн, түүхий эдийн нэг болох нүүрсний зах зээл, төлөв байдлын талаар ярилаа. Нүүрсний нийлүүлэлт энэ оны эхний гурван сард 7.8 сая тоннд хүрч 15%-иар өссөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 130 сая долларын илүү орлого олсон байна. БНХАУ-ын нүүрсний эрэлт 2019 онд тогтвортой байхаар байгаа нь манай улсын хувьд таатай мэдээ боловч ОХУ-ын нэмэгдэж буй нүүрсний үйлдвэрлэл, борлуулалт анхаарах ёстой эрсдэлтэй хүчин зүйл болж байна. Тоймд өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д нүүрсний талаарх хуралд оролцоод ирсэн Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж. Золжаргал уригдаж шинэ тутам мэдээллээсээ хуваалцлаа. #MongolTV