Би хэрхэн гэрээсээ ажилладаг вэ?

#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ,
#WorkingFromHome challenge-д
Munkhzul Erdenebileg уриалгаар нэгдэж байна.
🏠 ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?
Замын түгжрэлд цаг үрэхгүй, оффисын зарим зардал хэмнэгдэнэ гэх мэт олон давуу талтай тул би оффис, гэр хослуулж ажиллаад хэдэн жил болж байна. Анх эхлэхэд, одоо ч зарим тохиолдолд цагаа буруу тооцох, назгайрах, эсвэл шөнө оройгүй, амралтын өдрөөр ч ажиллах гэх мэт сул тал байсан. Тиймээс ажил хэргээ эхнээс нь зөв төлөвлөж, цагийн менежментээ оновчтой хийж, хүчээ тэнцвэртэй хуваарилах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Орой унтахдаа л маргааш нь юу хийхээ мэдэж унтвал сайн хэрэг.
✅ ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
Сайн төвлөрч, үр дүнтэй байхын тулд орчноо зөв бүрдүүлэх хэрэгтэй юм байна лээ. Хамгийн гол нь хүүхдүүдээ гэртээ зүгээр сууж байна гэж ойлгуулахгүйн тулд тэдэндээ дүрмээ сайн хэлж, шаардлагатай бол хаалгаа хаах. Бүтээмжээ нэмэгдүүлэх үүднээс гадуур уулзалт хийх, утсаар их ярих хэрэгтэй бол түүндээ зориулаад зарим өдрийг тусгайлан төлөвлөж зориулах.
Үр дүнгээ хэмжээд (covid19 байсан, байгаагүй) ажлын зарим цагийг гэрээс ажиллах боломж руу холимог, эсвэл бүтэн байдлаар шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байснаа нэлээн дээр бас бичиж байлаа.
✍️ ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
- Баг, хамт олонтойгоо харилцахдаа, файл, мэдээлэл хуваалцахдаа Google Docs, Zoom, Skype, Messenger etc.;
- Америкт төгсөгчдийн холбоо, Дэлхийн Банк болон бусад гадаад түншүүдтэйгээ имэйлээс гадна viber, whatsup;
- Томоохон файл шэйрлэхдээ Dropbox, WeTransfer etc.,
- Бусад мэргэжлийн апп. ашигладаг.
Зургийн тайлбар: Миний хувьд номын сан, хичээлийн өрөө, орон дээрээ гээд комьютераа бариад хаа л бол хаанаас ажиллачихдаг.
UNICEF Mongolia Unread IWFCI Mongolia
💪 АЯНЫГ БУУХИАЛАХ ДҮРЭМ:
Гэрээсээ ажиллаж буй өөрийн зургийг юм уу гэрт ажилладаг орчныхоо зургийг хуваалцан, дээрх 3 асуултад товч хариулах бөгөөд UNICEF Mongolia, IWFCI Mongolia, Unread пэйжүүдийг mention хийнэ.
Тэгээд төгсгөлд нь дараагийн удирдах ажилтан, менежерийг аянд дуудна.