Эдийн засгийн тойм #80: Эдийн засгийн эрх чөлөөний индекс, түүний үр дүнгийн талаар ярьлаа.

Энэ удаагийн тоймоор Хэритэйж сан (Heritage Foundation) болон Фрейзер Институтээс (Fraser Institute) гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индекс, түүний үр дүнгийн талаар ярьлаа. Хувь хүний сонголт хийх боломж, сайн дурын солилцоо, нээлттэй зах зээл, хувийн өмчийн хамгаалалт, санхүү, хөдөлмөр, бизнесийн шударга, оновчтой зохицуулалт нь эдийн засгийн эрх чөлөөний суурь гэж үздэг эдгээр байгууллагууд улс орнуудыг эдгээр эрх чөлөөг бий болгосон байдлаар нь зэрэглэдэг. Монгол улс нийт 180 улсаас эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 126 дугаар байранд орсон бол Азийн 43 улсаас 29 дүгээр байр эзэлсэн байна. Байр ухрахад нөлөөлсөн гол үзүүлэлтэд хууль дээдлэх ёс буюу шүүх хараат бус гэж байгаа ч үр дүн муутай, авилгын эсрэг арга хэмжээнүүд өгөөжтэй ажилладаггүй гэх зэрэг асуудлууд оржээ.
#MongolTV