Эдийн засгийн тойм #77: Жендерийн тэгш байдлын асуудлыг эдийн засгийн өнцгөөс нь ярилцлаа.

Эдийн засгийн тойм #77: Өнөөдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс өнөөдрийн тоймоороо Жендерийн тэгш байдлын асуудлыг эдийн засгийн өнцгөөс нь ярилцлаа. Сүүлийн жилүүдэд энэ сэдвийг маш өргөн хүрээнд ярих болсон. Тухайлбал, олон улсын байгууллагууд аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих үүднээс хүйсийн тэнцвэрийг хадгалсан боломж, хүртээмжийг бий болгохыг зорилгодоо тусгадаг болсон. Гэхдээ энэ асуудлыг ярихдаа хэт механикаар биш, харин ТЭГШ БОЛОМЖ БИЙ БОЛГОХ гэдэг утгаар нь авч үзээсэй гэж боддог. Дэлхийн эдийн засгийн форумын гаргадаг Жендерийн тэгш бус байдлын талаарх судалгаанд нийт 149 улс хамрагдсанаас Монгол улс 54 дүгээр байранд жагссан байна. Энд улстөр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэсэн 4 тулгуур багана үзүүлэлтийг авч үздэг бөгөөд манай улс улстөрийн хувьд Парлиаментийн түвшин дэх эмэгттэйчүүдийн оролцоогоор 101, сайдын түвшин дэх оролцоогоор 100 дугаар байранд тус тус жагссан байна. Энэ нь мэдээж нэлээн чамлалттай үзүүлэлт юм. #MongolTV