Эдийн засгийн тойм #75: Татварын багц хуулийн шинэчлэлийн асуудлыг хөндлөө

Энэ удаагийн тоймоор татварын багц хуулийн шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Татварын багц хуулийн төслийг анх 2018 оны 5 сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар заасан байна. Бизнесийн таатай орчныг бий болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход эдгээр шинэчлэл чиглэсэн байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд зарим нэг татварын хэмжээг тооцох аргачлал зэрэг асуудлууд хангалттай шийдэгдээгүй гэж үзэж байгаа ч уг багц хуулийн хэлэлцүүлгийн хүлээлт өндөр байна. Тоймд Монголын Бизнесийн Зөвлөлийн (BCM) УЗ-ийн гишүүн, татварын ажлын хэсгийн ахлагч
Б. Солонго уригдлаа.